ДОРНОД: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-05-22 19:13:21

Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэв.


Тодруулбал, Сүхбаатар аймгаас ирсэн 9 сартай хүүхэд улаанбурхнаар өвчилсөн нь батлагдан БОЭТ-ийн Халдварын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөн ойрын хавьтлуудыг вакцинд хамруулах юм. 


Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, хүүхдүүдийн дунд бөөгнөрөл үүсгэх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг аль болох зохион байгуулахгүй байх, зайлшгүй тохиолдолд холбогдох байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллах, сайн дурын дархлаажуулалтыг эрчимжүүлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг шийдвэрлэх тохиолдолд хугацаа алдалгүй аймгийн Онцгой комисст мэдэгдэн шийдүүлэх, тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулж, эрсдэлийн үнэлгээ хийлгэхийг аймгийн Эрүүл мэндийн газар болон бусад холбогдох байгууллагад үүрэг болголоо.

Связанные новости