ДОРНОД: Төрийн албаны ерөнхий шалгалтад 35 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-05-22 11:27:24

Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр болж, 80 шалгуулагчаас 36 нь тэнцжээ.


Аймгийн хэмжээнд 106 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 75 хувь нь ерөнхий шалгалтад орсон байна. Шалгалтыг 3 ээлжээр зохион байгуулсан гэж ЗДТГ-аас мэдээлэв.


Төрийн албан хаагчийн шалгалтын хүрээнд оролцогчдыг дэмжих сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад ч сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын сул орон тоог нөхөж, хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах зорилтын хүрээнд шалгалтад оролцогчдыг дэмжих сургалтыг зохион байгуулсан байна. 

Связанные новости