ДОРНОД: Хан уулыг энэ сарын 29-нд тахина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн шүтээн Хан уулыг энэ сарын 29-ний өдөр тахина.
Хан уул нь Хэрлэн голынхоо урд оршдог тал нутгийн нэгэн томоохон уул юм. Энэ уулыг Халхын Махасамади цэцэн хан Шолойн үеэс тахиж ирсэн уламжлалтай. Тахилгын зан үйл өглөөний 7.00 цагт эхэлж, лам хуврагууд Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурна. Мөн аймгийн алдар цолтой хүчит бөхчүүдийн барилдаан, төвийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ард олныг сүүний дээж, идээ будаагаа Хан
уулын оройд байх “Батцагаан” суварга руу өргөхгүй байхыг анхааруулав.