Монгол, Индонезийн Гадаад харилцааны яамд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-22 09:22:53

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионо нар “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.


Энэхүү санамж бичиг нь хоёр улсын хамтын ажиллагааны шинэ салбар, чиглэлийг тодорхойлох, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар зөвлөлдөх механизмыг бий болгох, залуу дипломатчидын солилцоог дэмжих, сургалт зохион байгуулах зэргээр ГХЯ хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чухал ач холбогдолтой.


Связанные новости