ӨМНӨГОВЬ: Их бороо үргэлжлэн орохыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-21 17:28:12

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар 2025 оны тавдугаар сарын 21-22-нд шилжих шөнө бороо үргэлжлэн орно.

 

Гурвантэс, Ноён, Даланзадгад, Хүрмэн, Номгон, Баян-Овоо сумын нутгаар их бороо орох төлөвтэй байна.

 

Иймд иргэд та бүхэн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй үер, усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авч, замд гарахдаа болгоомжтой, орон нутгийн холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахыг Өмнөговь аймгийн ОБГ-аас анхаарууллаа.

Связанные новости