СҮХБААТАР: Дарьганга уртын дууны олон улсын наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, Монгол Улсын Ардын жүжигчин, Хэл шинэжлэлийн ухааны доктор, профессор, уртын дуучин Шарын Чимэдцэеэгийн нэрэмжит дарьганга уртын дууны олон улсын наадмыг энэ сарын 23, 24-нд Баруун-Урт суманд зохион байгуулна.
Тус наадмын нэгдүгээр шатыг цахимаар зохион байгуулж хоёр, гуравдугаар шатанд дөрвөн орны 99 уртын дуучин оролцохоор болжээ.
Мөн наадмын хүрээнд дарьганга уртын дууны үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцлага, эрдэм
шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болох бөгөөд урилгаар МУАЖ Ч.Шархүүхэн тэргүүтэй дуучид, эрдэмтэн
судлаачид урилгаар оролцоно.