“Эцсийн зогсоол”-ын шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-05-19 17:17:44

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны тавдугаар сарын 19 /AFP/. Америкийн “New Line” компанийн бүтээл “Final Destination: Bloodlines аймшгийн цувралын хамгийн сүүлийн анги өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кино театруудаас 51 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ. 


“Аймшгийн цувралын зургаадугаар ангийн хувьд дуулиантай нээлт болж байна” гэж Franchise Entertainment” судалгааны фирмийн шинжээч Дэвид А.Гросс хэлээд, энэ анги шүүмжлэгчид, үзэгчдээс “маш сайн үнэлгээ авч байгааг дурдсан байна. Өмнөх анги болох “Final Destination 5 2011 онд нээлтээ хийх үеэрээ 18 сая ам.долларын орлого олж байв.


Канадын жүжигчин Кэйтлин Санта Хуана Final Destination: Bloodlines кинонд эмээ нь олон жилийн өмнө Үхлийг хэрхэн хуурч байсныг олж мэдэж буй залуу бүсгүйн дүрд тогложээ. Улмаар гол дүрийн бүсгүй уг хэрэг явдлын аймшигтай үр дагаврыг даван туулахаас өөр аргагүйд хүрч буйгаар киноны үйл явдал өрнөх ажээ.


Бокс-оффисын жагсаалтын хоёрдугаарт Disney”-н супер баатрын тухай өгүүлэх Thunderbolts” уран сайхны кино 16.5 сая ам.долларын орлогоор бичигдсэн байна. Энэхүү кинонд Английн жүжигчин Флоренс Пью, Румын гаралтай америк жүжигчин Себастиан Стэн нар тогложээ.


Харин Америкийн жүжигчин Майкл Б.Жорданы тоглосон триллер жанрын “Sinners кино 15.4 сая долларын орлогоор гуравдугаарт жагссан байна. “Warner Bros”-ын бүтээл “A Minecraft кино 5.8 сая ам.доллараар дөрөвдүгээр байрт оржээ. Жек Блэк, Жейсон Момоа нарын гол дүрд нь тоглосон энэ кино долоон долоо хоногийн дотор дотоодын зах зээлээс 416.6 сая ам.доллар, дэлхийн дахинаас 512 сая ам.долларын орлого олжээ. Жагсаалтын тавдугаарт “Amazon MGM Studios-ын The Accountant 2 триллер бүтээл /5 сая орчим ам.доллар/ бичигдсэн байна.

Связанные новости