Гамшгаас хамгаалах салбарт БНТУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-19 11:48:34

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/.  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзан, гамшгаас хамгаалах салбарын хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.


Уулзалтаар хошууч генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа болон хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар мэдээллийг өгч, хүнд хэцүү цагт Туркийн ард түмнээс дэмжлэг туслалцаа үзүүлдэгт талархал илэрхийлсэн юм. ОБЕГ мэдээллийн технолгийн шинэчлэлт, гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийнм санг хөгжүүлэхэд тус улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газраас, ойн түймэртэй тэмцэх чиглэлд Ойн ерөнхий газраас туршлага судалж байна. Элчин сайд, ОБЕГ болон Туркийн Гамшиг, онцгой байдлын газар хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд цаашид үүнийг улам өргөжүүлэхэд өөрийн хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа илэрхийлэв.


БНТУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар 2005 онд болсон Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит IV хуралдаанаар гамшгаас хамгаалах салбарын талаар санал солилцсноор хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм. 

Связанные новости