ДОРНОД: Бүсийн чуулганаар хэлэлцүүлэх асуудлуудыг эрэмбэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт Зүүн бүсийн чуулган ирэх сарын 9-нд болно. Тус чуулганд санал болгох асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Тодруулбал, Баян-Уул-Чойбалсан, Халх гол-Чойбалсан чиглэлийн авто зам, Хүүхдийн ордон, Степ арена цогцолбор, ХАА-н парк байгуулах зэрэг арав гаруй саналыг хурлын төлөөлөгчид дэмжсэн байна.
Мөн аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хуучин театрын суурин дээр Хүүхдийн ордон
байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр театрын хуучин
барилгыг дахин ашиглах боломжгүйг тогтоосон гэв. Тиймээс нүүрэн талын хэсгийг
хэвээр үлдээж шинэ бүтээн байгуулалт хийх эсэхийг шийдэхээр болжээ.
Ташрамд, Өндөрхаан-Чойбалсан
чиглэлийн авто замын Булган суман дахь эвдрэлтэй 27 км замыг шинэчлэн засварлах
ажлыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэхээр шалгарсан юм. Улсын төсөвт
гурван жил дараалан гүйцэтгэхээр санхүүжилт нь тавигдсаныг удаашралтай гэж
үзэн Сангийн яаманд хандсан байна.