“Хубилай хаан-4” гольфийн тэмцээн зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭМонгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Тяньжин хотын “Варнер гольфийн клуб”-тэй хамтран “Хубилай хаан-4” гольфийн нөхөрсөг тэмцээнийг 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулав.
Дөрөв дэх жилдээ болж буй уг тэмцээнд Монголын гольфийн холбооны тамирчид, Гүрж, Польш, Латви Улсын Элчин сайд нар болон Хятад, Солонгос, Канад, Америк, Сингапур, Малайз зэрэг нийт 12 орны 100 гаруй тамирчин оролцов.
Тэмцээнд түрүүлсэн баг, тамирчдад Монгол цом, Монгол ноолууран бүтээгдэхүүний дээжээс гардуулж, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлав. Түүнчлэн ирэх жилийн “Хубилай хаан-5” гольфийн нөхөрсөг тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болов.