Төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх оноос 85 хувиар буурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-02 14:51:18

Төлбөрийн тэнцлийн есдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлийг Монголбанкнаас мэдээллээ.

Урсгал тэнцэл болон хөрөнгө ба санхүүгийн дансны тэнцлээр тодорхойлогддог  төлбөрийн тэнцэл есдүгээр сарын байдлаар 50.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 85 хувиар буюу 277.4 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй гарчээ. Ийнхүү буурахад орлогын дансны алдагдал 38 хувиар буюу 290 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Хөрөнгө ба санхүүгийн данс 115.2 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 63 хувиар буюу 195 сая ам.доллараар буурчээ. 

Дашрамд дурдахад, Гадаад эдийн засагтай тодорхой хугацаанд хийсэн бүх төрлийн гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн үзүүлэлтийг төлбөрийн тэнцэл гэдэг. Эдийн засгийн гадаад тэнцлийг илэрхийлэгч, макро эдийн засгийн хамгийн чухал үндсэн үзүүлэлтийн нэг гэдгээрээ онцлогтой юм.

 Б.Заяа

Связанные новости