СҮХБААТАР: Чулуугаар сийлсэн монголын хамгийн жижиг морь
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Чулуугаар сийлсэн, зургаан насны морины энэхүү сийлбэр нь одоогоор Монгол Улсад байгаа морины хамгийн жижиг сийлбэр юм.
“Алтан овоо ба зургаан нас” хэмээх энэхүү бүтээл нь бүхэлдээ чүдэнзний хайрцгийн хэмжээтэй. Алтан овооны дүрс бүхий чулуун дээр нь зургаан насны морийг сийлжээ. Морьдын тухайд өндөр нь 4 мм, урт нь 7 мм, өргөн нь 2 мм хэмжээтэй.
"Найз маань говиос нэг
чулуу авчирч өгсөн юм. Говийн чулуу зөөлөн байдаг гээд анх юу хийхээ мэдэхгүй чулуугаа зүстэл дундаа яг Алтан овооны хэлбэртэй хөх толботой байсан. Түүнийг хараад л би шууд дээр нь чулуугаар өөрөөр нь морь сийлсэн. Энэ бүтээл маань 2022 онд Монголын урчуудын
эвлэлийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд шалгарч байсан. Миний мэдэхийн одоогоор манай улсад байгаа морины хамгийн жижиг сийлбэр" гэж уран барималч, сийлбэрч Э.Олонтүлхүүр танилцууллаа.