Сангийн яам 10 тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаас нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам 100 мянган ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаасыг зах зээлд нийлүүллээ.
Өнөөдрийн Хөрөнгийн бирж дэх ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай жилийн 16.720 хувийн хүүтэй үнэт цаасанд 50 052 ширхэг буюу 5.0 тэрбум, 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай жилийн 16.967 хувийн хүүтэй үнэт цаасанд 68 837 ширхэг буюу 6.8 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга иржээ.
Өнөөдрийн арилжаанд "БиДиСек ҮЦК" ХК 38,669 ширхэг 12 долоо хоногтой ЗГҮЦ, 25,105 ширхэг 39 долоо хоногтой ЗГҮЦ тус тус худалдан авч Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудыг тэргүүлсэн байна. 12 долоо хоногтой ЗГҮЦ-ны арилжаанд нийт 8 компани оролцсон бол 39 долоо хоногтой ЗГҮЦ –ыг 5 компани худалдан авчээ.
Б.Заяа