Ам.долларын өнөөдрийн ханш 2348 төгрөг 86 мөнгөтэй тэнцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-27 17:43:10

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 344.53 төгрөгийн хаалтын ханшаар 83.5 сая юанийг зах зээлд нийлүүллээ.

Банкууд 2356.00-2372.30 төгрөгийн ханшаар 52.1 сая ам.доллар, 344.53-348.61 төгрөгийн ханшаар 83.5 сая юань худалдан авах саналыг дуудлага худалдаанд ирүүлжээ. Харин своп, форвард арилжаагаар банкууд 16 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк биелүүлсэнгүй. Өнөөдрийн Монголбанкны ам.долларын зарласан ханш 2348 төгрөг 86 мөнгөтэй тэнцэж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд Төвбанк бодлогын хүүг өсгөсөн. Бодлогын хүүгээ нэмэгдүүлж, ханшийн уян хатан тогтох бололцоог бүрдүүлснээр валютын нөөцөө хамгаалах, цаашлаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой болсон гэдгийг Монголбанкныхан тодотгож байв.

 Б.Заяа

Связанные новости