Д.Трамп биткоины стратегийн нөөц бүрдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-03-07 09:59:24

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 7 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биткоины стратегийн нөөц бүрдүүлэх тухай зарлигт гарын үсэг зуржээ. 


Хиймэл оюун, криптовалютын талаарх АНУ-ын засаг захиргааны бодлогыг хариуцсан албан тушаалтан, Ерөнхийлөгчийн дэргэдэх шинжлэх ухааны зөвлөх хороог хамтран даргалагчаар томилогдсон хөрөнгө оруулагч Дэвид Саксын мэдээлснээр, стратегийн нөөц нь 200 мянга орчим биткоиноос бүрдэх бололтой.


“Хэдхэн минутын өмнө Ерөнхийлөгч Трамп биткоины стратегийн нөөц бүрдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа. Нөөцийг эрүүгийн болон иргэний хэргийн хүрээнд хураан авсан засгийн газрын эзэмшлийн биткоиноос бүрдүүлнэ. Энэ бол татвар төлөгчдөөс нэг ч цент авахгүй гэсэн үг” гэж тэрбээр Х сүлжээнд бичсэн байна.


АНУ-ын засгийн газар ойролцоогоор 200 мянган биткоин эзэмшдэг гэх тоо байдаг боловч хэзээ ч бүрэн хэмжээний аудит хийж байгаагүй ажээ.




Связанные новости