Аравдугаар сарын 26-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Туушин зочид буудалд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг "Хөгжлийн Шийдэл" ТББ-тай хамтран “Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форум зохион байгуулна.
10.00 цагт “Blue sky” зочид буудалд МҮХАҮТ, Бүгд Найрамдах Казахстан улсын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест”-тэй хамтран Монгол-Казахстаны бизнес уулзалт зохион байгуулна.
10.00 цагт ХААИС-д Монгол, Солонгосын хамтарсан “Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүч” үзэсгэлэнгийн нээлт болно.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд иргэд Засгийн газраар нийгэм, эдийн засгийн ямар асуудлуудыг шийдвэрлүүлэхийг хүсч буй талаарх олон нийтийн тандах судалгааны үр дүнг танилцуулна.
11.00 цагт ХЗДХЯ-нд ХХЕГ, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоногт хийсэн онцлох ажлуудаа танилцуулна.
11.00 цагт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хуулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ болон гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшигчдийн нэрийг хууль бусаар татсан талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт "Монгени" цогцолбор сургуульд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Их нүүдэл" шатрын тэмцээний нээлт болно.
14.30 цагт "Улаанбаатар" зочид буудалд Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсөв” хэлэлцүүлэг зохион байгуулна.
16.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд "Эрдэнэ болсон гурван сахиус" үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
08.30 цагт "Их танхим"-д Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос "Нэг зорилго, нэгдсэн шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
10.30 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт “Төрийн банк” ажилчдаа хууль бусаар халсан талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Төв аймгийн Жаргалант, Заамар суманд зөвшөөрөлгүй олборлолт явуулж, байгальд хохирол учруулж буй компаниудын талаар мэдээлнэ.
12.30 цагт МБОИЗ-ийн дэргэдэх “Ногоон парламент” байгууллагаас шонхор шувуу болон хууль бус ан агнуурын талаар мэдээлэл хийнэ.
Связанные новости

