СҮХБААТАР: Математикийн зүүн бүсийн олимпиадыг Хэнтий, Сүхбаатар аймгийнхан өнгөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын
өдрүүдэд Сүхбаатар аймагт математикийн зүүн бүсийн олимпиад боллоо. Баруун-Урт сумын нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор тус олимпиадыг зохион байгууллаа.
Арван жилийн өмнө анхны зүүн бүсийн олимпиад мөн Сүхбаатар аймагт болж байжээ. Хоёр дахь удаагаа болж буй олимпиадад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр зэрэг таван аймгийн 159 багш, суралцагч оролцож, сурагчид тав, багш нар хоёр ангилалаар өрсөлдсөн байна. Улмаар Хэнтий аймаг тэргүүлж, Сүхбаатар аймаг дэд байрт шалгарчээ.
Ингэснээр 2015 оноос хойш найман удаа зохион байгуулсан тус олимпиадад Сүхбаатар аймгийн багш, сурагчид багаараа гурван удаа тэргүүн, гурван дэд байрт шалгарчээ.