Туркийн цэргүүд "Лалын улс"-д цохилт өгч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАГДАД. /Anadolu/. Иракийн хойд нутгийн Мосул хотыг чөлөөлөх томоохон цэргийн ажиллагааны хүрээнд Туркийн хуурай замын цэргийн анги нэгтгэлүүд “Лалын улс” бүлэглэлийн байрлалууд руу их буугаар галлаж эхэлжээ.
Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым даваа гарагт мэдэгдэхдээ “Курдын дайчдын хүсэлтээр Иракийн Башика хот орчмоос манай арми танк болон их буугаар "Лалын улс" бүлэглэлийнхэнд цохилт өгч байна” гэв.
Ирак болон Курдын цэргүүд Мосул хот руу давшсаар байна. Курдын хүчнийхэн Мосулд 9 км зайтай газарт дөхөж ирээд байгаа аж. Турк бол тус хотыг чөлөөлөхөөр тулалдаж буй цэргүүдэд агаараас дэмжлэг үзүүлж байгаа АНУ тэргүүтэй эвслийн бүрэлдэхүүн хэсэг юм.
Г.Доржханд