ДАРХАН-УУЛ: Аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хөтөлбөрийн төсөлд аймгийн ИТХ-ын хөгжлийн хороод өөрийн эрхлэх асуудлын хүрээнд урьдчилан судалж, дүгнэлтээ танилцуулсан бөгөөд төлөөлөгч тус бүрийн саналыг тусган батлав.
Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр орон нутгийн хөгжил ба бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого гэсэн дөрвөн бүлэг, 27 зорилго, 74 зорилт, 115 үйл ажиллагаатайгаар батлагдлаа.



Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
21 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
21 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar