Аравдугаар сарын 21-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Туушин зочид буудалд "Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх-Малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа" уулзалт болно.
09.00 цагт ШУТИС-ийн төв байрны 3 давхарын хурлын танхимд Монголын геологичдын өдөр, Монгол Улсад үндэсний геологийн алба үүссэн байгуулагдсаны 77 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн байранд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэх гомдлыг хэлэлцэнэ болно.
10.00 цагт Хүүхдийн найрал дууны наадмын сүүлийн сонгон шалгаруулалт Монголын Хүүхдийн ордонд болно.
10.00 цагт Хүрэл тогоотод Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулах "Хүрэл тогоот-2016" эрдэм шинжилгээний бага хурлын Геологи, газарзүйн салбар хуралдаан болно.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны "Зангиагүй уулзалт" болно.
11.30 цагт БСШУСЯ-нд хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хуваарийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт СХД-ийн АН-ын гишүүд, дэмжигчид СХД-ийн Тамгын газрын гадна талбайд сонгуулийн үйл явцын талаар эсэргүүцлийн жагсаал хийнэ.
13.00 цагт ХААИС-д Монгол Улсын Төрийн соёрхолт, доктор, профессор Б.Яримпилын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Малын халдварт өвчний өнөөгийн байдлын талаар эрдэм шинжилгээний хурал болно.
13.00 цагт Монголын архитекторуудын эвлэлд Монгол улсын барилгын салбарын нэрт удирдагч, төрийн зүтгэлтэн доктор Д.Майдарын мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан уулзалт болно.
14.00 цагт "Corporate" зочид буудалд Монголын мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын коллежийн 50 жилийн ойн арга хэмжээ болно.
14.00 цагт Нийслэлийн хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажил эхэлнэ.
15.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Глоб Интернэшнл Төв, “Наранбаатар сан” хамтран эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.
15.00 цагт Монголын Уран Зургийн Галерейд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хийсэн керамик урлалын үзэсгэлэн нээлтээ хийнэ.
16.30 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд ҮБ-ын 2017-2021 Хөгжлийн тусламжийн хүрээний нээлт болон Монгол Улс НҮБ-ын гишүүнээр нэгдсэний 55 жилийн ойн арга хэмжээ болно.
Төрийн ордон
09.00 цагт “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиум болно.
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
11.00 цагт Нутгийн удирдлагын танхимд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдээлэл хийнэ.
12.00 цагт Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг нийтэд зарлана.