"Шэнжөү-19" хөлгийн багийнхан дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-12-18 15:23:03

БЭЭЖИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Xinhua/. Хятадын сансрын станцад даалгавар гүйцэтгэж байгаа "Шэнжөү 19" хөлгийн багийн гишүүд Бээжингийн цагаар мягмар гаргийн 21:57 цагт задгай сансарт анх удаа гарсан тухай Сансрын жолоодлогот хөтөлбөрийн газраас (CMSA) мэдээлэв.


Цай Шюжэ, Сүн Линдун, Ван Хаозэ нар 9 цаг орчмын турш задгай сансарт ажиллахдаа сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмж суурилуулах зэрэг  ажлуудыг гүйцэтгэжээ. Сансрын нисгэгчдэд робот гар болон Дэлхий дээрээс мэргэжилтнүүдийн баг тусалсан байна. Хөлгийн багийнхан задгай сансарт байх эхний даалгаврыг амжилттай гүйцэтгэж, задгай сансарт байсан хугацаагаар шинэ дээд амжилт тогтоосон гэж CMSA онцоллоо.


Цай Сюжэгийн хувьд хоёр дахь удаагаа задгай сансарт гарчээ. Тэрбээр хоёр жилийн өмнө “Шэнжөү-14” нислэгийн багийн бүрэлдэхүүнд сансрын станцад очихдоо задгай сансарт гарч байв. Харин Сун Линдун 1990-ээд оны үеийнхний дотроос задгай сансарт гарсан анхны сансрын нисгэгч болжээ. 


“Шэнжөү-19” хөлгийн багийнхан нислэгийн хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухаан, техникийн хэд хэдэн туршилтыг хийж, задгай сансарт дахин гарах ажээ. 



Связанные новости