Улаанбаатарт 6-8 хэм дулаан
ЛАВЛАГААНутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй.
Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.