Спортын алдартнууд “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор энгэрээ мялаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-15 11:17:00

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр олимп, паралимп болон дэлхийн тавцанд Монгол хэмээх нэрээ дуурсгасан бахархалт тамирдыг Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагнажээ.


Тодруулбал, “Парис-2024” наадмын мөнгөн медальт, жүдо бөхийн дэлхийн аварга Б.Баасанхүү, “Парис-2024” паралимпын наадмын аварга, хөдөлмөрийн бааварт У.Сүрэнжав, хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-ий гурван алтан медальт Ц.Раднаа нарын энгэрт “Алтан Од” гялалзсан бол паралимпын наадмын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга болон таэквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нарыг “Алтан Очир”-оор шагнажээ.


Шагнал гардуулах ёслолын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг хэлэхдээ, “Олимпизмын нэгэн дээвэр дор олимп, паралимп нь салшгүй холбоотой. Та бүхний хөдөлмөр, гавьяа хүүхэд багачууд, ард иргэдэд эерэг бүхнийг түгээх гэрэл гэгээ” хэмээн онцлов.








Связанные новости