Сангийн яам 100 мянган ширхэг ЗГҮЦ арилжлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-18 18:11:17

Сангийн яам ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай, 16.897 хувийн хүүтэй 50 мянган ширхэг ЗГҮЦ арилжиж, нийт 10 тэрбум төгрөгийн  богино хугацаат үнэт цаасыг нийлүүллээ. 

 Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай жилийн 16.848 хувийн хүүтэй 166,064 ширхэг буюу 16.6 тэрбум, 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай жилийн 16.897 хувийн хүүтэй  137,530 ширхэг буюу 13.7 тэрбум төгрөгийн ЗГҮЦ  худалдан авах захиалга иржээ.  

 Б.Заяа

Связанные новости