ДОРНОД: Аймгийн ИТХ-ын даргаар Г.Цолмонг сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД 
                                                                    Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас Ганхуягийн Цолмонг аймгийн ИТХ-ын даргаар сонголоо. МАН-аас Г.Цолмон, АН-аас С.Мөнхжаргалыг нэр дэвшүүлснээс Г.Цолмон 55.5 хувийн санал авчээ. Одоо шинээр сонгогдсон төлөөлөгчид ИТХ-ын даргаар хурлаа удирдуулан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг даргыг сонгох юм.
Ганхуягийн Цолмон нь 1975 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрж, Дашбалбар сумын ЕБС-ийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2008-2024 онд УБЕГ-т улсын бүртгэгч, ахлах бүртгэгч, Тамгын даргаар ажиллаж байсан. 2024 оны аймгийн ИТХ-ын сонгуульд Цагаан-Овоо сумаас нэр дэвшиж сонгогдсон хүн юм.
Сонирхуулахад, энэ удаагийн Орон нутгийн сонгуульд МАН 19, АН 15 суудал авснаас 60 хувь нь шинээр сонгогдсог төлөөлөгчид байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    