Цахилгаан дамжуулалтын алдагдал 0.38 нэгжээр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-17 16:56:00

Оны эхний 9 сарын байдлаар Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал өмнөх оны мөн үеэс 0.38 нэгжээр нэмэгдэж 13.26 хувь болсон байна. 

Төвийн бүсийн 12 компанийн хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 49.7 сая кВтц буюу 1.7 хувиар илүү цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээжээ. Харин "УБЦТС” ТӨХК-ийн худалдан авсан цахилгааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 13.8 сая кВтц-аар буюу 0.8 хувиар өссөн байна.

Цахилгаан түгээлтийн алдагдал өмнөх оны мөн үеэс "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 0.3, "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2.1, "Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК 1.4, "Баянхонгор Эрчим хүч” ХХК  0.3 нэгжээр тус тус буурчээ.

 Тэгвэл "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК 0.2, "Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 0.6,  "Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК 0.4, "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 0.05, "Хөвсгөл-Эрчим хүч” ХХК 1.7 нэгжээр нэмэгджээ. 

Б.Заяа

 

 

 

Связанные новости