НӨАТ-ын ээлжит сугалаагаар 6 мянга 28 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-17 15:10:00

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 16-нд болж, 6 мянга 28 азтан тодров.

Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 250 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд  4 иргэн тус бүр 4 сая төгрөг хожлоо. Мөн 67 азтан тус 500 мянган төгрөг, 548 азтан 100 мянган төгрөг хожсон бол 5 мянга 4095 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.

Дараагийн сугалаа ирэх сарын 20-нд болно. Уг тохиролд энэ сарын 01-31-нд олгосон баримтууд хамрагдах юм.

Ч.Ариунболд

Связанные новости