Монгол Улсын иргэнийг хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжиглэн саатуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улсын иргэн Н энэ сарын 13-нд хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдэн Эрээн хотын цагдаагийн газарт саатуулагджээ.
Түүнийг “БНХАУ-ын Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах” тухай хуулийн 72-дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн 15 хоногийн хугацаатай албадан саатуулжээ. Эрээн дэх Консулын газар иргэнийхээ эрхийг хамгаалах чиглэлээр БНХАУ-ын Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. Мөн ГХЯ-ны Консулын газар Н-ын ар гэрийнхэнд тогтмол мэдээлэл өгч байгаа аж.
Ч.Ариунболд