Аравдугаар сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-17 09:10:40

10.30 цагт Төрийн ордны “Г” танхимд УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

11.00 цагт Төрийн ордонд Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хадагтай Наоми Китахараг хүлээн авч уулзана.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Маамуу нааш ир дуу”-ны 60 жилийн ойн  үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Тусгаар тогтнолын ордоны Удирдах зөвлөлийн танхимд МАН, МАХН хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт  Хан-Уулын нэгдсэн эмнэлэгт “Халдварын бус өвчлөлөөс сэргийлэх, эрүүл мэнд шим тэжээлийн боловсрол олгох” төслийг танилцуулна.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын удирдлагууд Засгийн газрын 100 хоногийн ажлын талаар мэдээлэл өгч, намын байр сууриа илэрхийлнэ.

12.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НЗД С.Батболд "Нийслэлийн 100 хоног"-ийн ажлын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Монголбанкны хурлын танхимд үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн есдүгээр сарын үр дүнг танилцуулна.

14.00 цагт Сorporate hotel & Convention centre-т АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтоны тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт "Олон улсын цахим амбулаторийн нээлт" болно.

14.00 цагт МХЕГ-т цахим хяналтын системийн талаар аж ахуйн нэгжүүдэд таниулан сурталчлах, аж ахуйн нэгжүүдийг цахим хяналтын системд нэгтгэх ажлыг онлайнаар зохион байгуулах арга хэмжээ болно.

15.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгох тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулна.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт ажиллах хуваарь

11.30-12.30 цагт Д.Сүхбаатар жанжны гэрийн буйрын дэргэд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ.

12.40-13.40 цагт БХИС-д  иргэдтэй уулзалт хийнэ.

14.00-15.30  цагт Офицеруудын ордонд Цэрэг, хүчний байгууллагуудаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчидтай уулзалт хийнэ.

15.40 цагт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч ажилтнууд, үйлчлүүлэгчидтэй уулзалт хийнэ.

Связанные новости