Аравдугаар сарын 14-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА08.30 цагт: “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Дээд боловсролын сургалтын байгууллага ба үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх төслийн батламж гардуулах ёслол болно.
09.00 цагт: Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлын нээлт Төрийн ордны Их танхимд болно. Хурлаар тус холбооны Удирдах зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг сонгоно.
09.00 цагт: "Биднийг сонс" охидын эрхийн хоёрдугаар чуулган Танан төвд болно.
09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудын төлөөллийн хэлэлцүүлэг Монгол Японы төвд үргэлжилнэ.
09.00 цагт: "Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё" сэдэвт зөвлөгөөн МҮЭСТО-нд болно.
09.30 цагт: Хараагүй хүүхдүүдэд зориулсан брайль хэвлэх цехийн нээлтийн үйл ажиллагаа 116 дугаар тусгай сургуульд болно.
10.00 цагт: Дэлхийн Стандартын өдрийг тохиолдуулан "Стандарт итгэлийг төрүүлнэ" уриан дор семинар Стандартчилал, хэмжил зүйн газарт зохион байгуулна.
10.00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвд Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
11.00 цагт: НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс нийслэлийн Засаг даргын 100 хоногийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баянхошууныхан эрчим хүчинд холбогдох арга хэмжээний нээлт болно.
11.00 цагт: Үе үеийн уншигчдын дунд “Горькийн” нэрээрээ алдаршсан номын сан 70 жилийн ойн баярын нээлт Горькийн нэрэмжит номын санд болно.
12:00 цагт УДЭТ-аас өөрийн байрандаа хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт БХИС-ийг үндэслэгч жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, түүхт 95 жилийн ойг тохиолдуулан зарим алба хаагчдыг Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнасныг БХИС-д гардуулах үйл ажиллагаа болно.