К.Гауфф АНУ-ын нээлттэй тэмцээнээс хасагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-09-02 17:32:55

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 2 /АР/. Америкийн теннисчин Кори Гауфф Нью-Йорк хотноо болж буй АНУ-ын нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарч чадсангүй.


Өдгөө 20 настай К.Гауфф дөрөвдүгээр тойргийн тоглолтод нутаг нэгт теннисчин Эмма Наваррод 3:6, 6:4, 3:6 онооны  харьцаагаар хожигджээ. Тоглолт 2 цаг 13 минутын турш үргэлжилсан байна. Дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж буй К.Гауф өнгөрсөн оны АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм. 


Э.Наварро дараагийн тойрогт Хятадын теннисчин Ван Яфаныг 6:1, 6:2-оор хожсон Испанийн тамирчин Паула Бадосатай тоглоно.

Связанные новости