Сэм Карлинг Британийн парламентын хамгийн залуу гишүүн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-07-05 15:14:05

ЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 5 /The Daily Telegraph/. Лейборист намын гишүүн, 22 настай Сэм Карлинг Их Британийн парламентын доод танхимын хамгийн залуу гишүүн боллоо.


Тус парламентын Нийтийн танхимын сонгууль долоодугаар сарын 4-ний пүрэв гарагт болсон юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр, Кира Стармер тэргүүтэй сөрөг хүчний Лейборист нам ялсан байна. Тус нам 650 суудалтай парламентын танхимд 326 суудал аваад байгаа бөгөөд ингэснээр шинэ засгийн газрыг байгуулах эрхтэй болсон байна. 


2010 оноос хойш эрх барьж буй Консерватив намын хувьд одоогоор 71 суудал аваад байна. Саналын хуудсыг тоолох ажил үргэлжилж байгаа хэдий ч Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак консервативчуудын ялагдлыг хүлээн зөвшөөрч, С.Стармерт баяр хүргэжээ.


Баасан гаргийн өглөө ялсан намын даргыг III Чарльз хаан хүлээн авах юм. Уулзалтын үеэр С.Стармерт шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахыг үүрэг болгох бөгөөд үүний дараа тэрбээр Даунинг-стрит дэх өргөөнөөс Ерөнхий сайдын хувиар ард түмэндээ хандаж үг хэлнэ.


Связанные новости