Нийгмийн даатгалын сангийн орлого 168 тэрбум төгрөгөөр нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 5 сард 2.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 795.7 тэрбум буюу 51.6 хувь, зарлага 2 их наяд төгрөгт хүрч, 500 тэрбум төгрөг буюу 33.4 хувиар нэмэгдлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дээрх хугацаанд 795.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 168.9 тэрбум буюу 27 хувь, зарлага 879.7 тэрбум төгрөг болж, 206.4 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар нэмэгдсэн байна.
Зардал
өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 231.5 тэрбум төгрөг буюу 36 хувиар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо
мэдээлжээ.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
5 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
5 дня