Пулицерийн шагналын эзэд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-07 13:53:53

НЬЮ-ЙОРК, 2024 оны тавдугаар сарын 7 /AFP/. Даваа гарагт АНУ-ын Колумбийн их сургуулиас сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд зүй ёсоор тооцогддог Пулитцерийн шагналын эздийг танилцуулсан бөгөөд тэдний бүтээлүүдийн дотор Газын зурвасын дайнтай холбоотой сурвалжлагууд давамгайлжээ.


Нью-Йорк Таймс сонин өнгөрсөн 10 дугаар сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт хийсэн ХАМАС-ын довтолгооны талаар өргөн хүрээтэй, бодит байдлыг илчилсэн сурвалжлага” бэлтгэснээс гадна олон хүний амь насанд хүрсэн Израилын армийн хариу арга хэмжээний талаар мэдээлснээр олон улсын сурвалжлагын шагнал хүртжээ.


Мөн Ройтерс агентлаг 10 дугаар сарын 7-ны дайралт болон Израилын хариу арга хэмжээний талаар “боловсруулалт хийлгүй яаралтай мэдээлснээрээ шуурхай гэрэл зургийн шагналыг хүртсэн байна. Түүнчлэн Газ дахь дайныг сурвалжилж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг тусгайлан үнэлжээ.


Үүнээс гадна Оросын сөрөг хүчний улстөрч, Вашингтон Пост сонины нийтлэлч Владимир Кара-Мурзагийн Путиний Орос улс дахь тэрсүү үзлийн талаар болон улс орныхоо ардчилсан ирээдүйн төлөө тууштай тэмцэхийн тулд шоронгийн өрөөнөөсөө асар их эрсдэл үүрэн бичсэн нийтлэлүүдэд шагнал олгосон байна.


Колумбийн их сургуулиас Пулитцерийн шагналтнуудыг тодруулдаг бөгөөд Нью-Йоркийн коллежид Палестиныг дэмжигч жагсагчдыг тараахын тулд цагдаа нарыг дуудсан хэрэг явдлын дараа уг шагналыг олгож байна. Цагдаа нар жагсаал болсон газарт хэвлэл мэдээллийнхнийг оруулахыг хориглож, болж буй үйл явдлын талаар сурвалжилж байсан оюутан сэтгүүлчдийг баривчилна гэж сүрдүүлж байжээ.


Үүнээс гадна цагаач хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлт, хууль эрх зүйн тогтолцоон дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг байдал, галт зэвсэг ашиглан хүчирхийлэл үйлдэж буй хэргүүдийн талаар мэдээлсэн Америкийн сэтгүүлчдийг шагнасан байна.


 

Связанные новости