Л.Амарсанаа: Өвөрхангайн цэргүүд тэсвэр, хатуужил сайтай, ажилч хөдөлмөрч

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2024-05-01 20:59:33

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. 2023 оны I ээлжийн цэрэг татлагаар Өвөрхангайгаас Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хаахаар мордсон залуус эр цэргийн албаа нэр төртэй хаагаад төрөлх нутаг, аав ээж, гэргий, үр хүүхэд, элгэн садантайгаа өнөөдөр учран золголоо.


Цэрэг эрсийг алба хаах хугацаанд Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн түүхт 90 жилийн ой тохиосон бөгөөд дархан хилээ манахын зэрэгцээ анги, заставын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон олон зүйлийг суралцаж ирсэн байна.


“Өвөрхангайн цэргүүд хатуужил, тэсвэр сайтай, ажилч хөдөлмөрч. Хилийн зөрчил гарахад маш сайн мөрч болдог, марш тактикийн тэмцээнүүдэд манлайлж оролцдог. Тэр чанараараа чөлөө аваад нутаг гүйгээд байдаггүй, хариуцсан үүргээ ягштал биелүүлдэг” хэмээн тус ангийн захирагч, хурандаа Л.Амарсанаа хэллээ.