Нацү башёд 23 монгол бөх барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-01 09:39:02

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 12-нд Токио хотод эхлэх Зуны тэмцээний банцүкэг зарлалаа. Ёкозүна Тэрүнофүжи 15 башё дараалан банцүкэг тэргүүлж байна.


Харин озэки Котоновака энэ тэмцээнээс аварга өвөөгийнхөө Котозакүрагийн нэрийг авчээ. Ингэснээр алдарт Котозакүрагийн нэр банцүкэд дахин бичигдэж эхэллээ. Түүнчлэн өнгөрсөн башёгийн од Такэрүфүжи 17-гоос 11 байр ахин, маэгаширагийн зүүний зургаад эрэмбэлэгдлээ. Тэгвэл “Нарүто” дэвжээний монгол бөх Оошёома дээд зиндаанд дэвшин барилдах боллоо. Тэрбээр Монголын 29, гадаадын 54 дэх дээд зиндааны бөх болж байна. Мөн Миторюү нэг жилийн дараа макүүчид барилдана.


Харин “Оономацү” дэвжээний Оонокацү Б.Чойжилсүрэн жюүрёод дэвшиж, сэкитори боллоо. Тэр Монголын 39, гадаадын 74 дэх сэкитори болж байгаа юм. Энэ башёд Тэрүнофүжи аваргаар манлайлуулсан Монголын 23 бөх таван зиндаанд барилдана. Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц Сэйхакүхо нэртэйгээр жонокүчигийн барууны гуравт эрэмбэлэгдэж мэргэжлийн сумогийн замналаа эхлүүллээ. Макүүчид долоо, жюүрёод дөрөв, макүүшитад долоо, санданмэд дөрөв, жонокүчид нэг бөх барилдах нь ээ.


Зуны тэмцээний банцүкэ

Ёкозүна Тэрүнофүжи

Хоошёорюү Озэки Котозакүра

Такакэйшёо Озэки Киришима

Вакамотохарү Сэкивакэ Аби

Асанояма Комүсүби Оосносато

Атамифүжи Маэгашира-1 Дайэйшёо

Хирадоүми М-2 Гоонояма

Такаясү М-3 Тобизарү

Оохо М-4 Үра

Ооношёо М-5 Мэйсэй

Такэрүфүжи М-6 Мидорифүжи

Нишикиги М-7 Митакэүми

Таканошёо М-8 Котошёохо

Тамаваши М-9 Шёодай

Шёонанноүми М-10 Кинбозан

Саданоүми М-11 Хокүтофүжи

Ичиямамото М-12 Нишикифүжи

Миторюү М-13 Чюраноүми

Рюүдэн М-14 Оошёома

Токихаяатэ М-15 Роога

Томоказэ М-16 Такарафүжи

Цүрүгишёо М-17


Монгол бөхчүүд

Жюүрёо

Б-2 Дайшёохо Ч.Шижирбаяр

Б-3 Чиёошёома Г.Мөнхсайхан

Б-9 Тамашёохо Э.Энхманлай

З-12 Оонокацү Б.Чойжилсүрэн


Макүшита

Б-10 Асахакүрюү Р.Жамъянтогтох

Б-13 Хокүтомарү Н.Чинзориг

З-16 Котокэнрюү Г.Билгүү

Б-16 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-18 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-32 Казэноүми Ц.Билгүүн

Б-54 Араүма Б.Төртогтох


Санданмэ

З-13 Токисоүма Б.Анхбаяр

З-29 Саданохикари Д.Наранцогт

Б-87 Кёкүкайюү Ш.Далайбаатар


Жонокүчи

Б-3 Сэйхакүхо Ө.Дэмиджамц





Связанные новости