ЗАВХАН: Улиастайн цастай хавар
ФОТО МЭДЭЭУлиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн төв Улиастай суманд хаврын сар гарсан хэдий ч цас оржээ.
Завхан аймгийн агаарын температурын өөрчлөлт нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд 2.04 0C-аар, өвлийн улирлын температур 2.89 0C, зуны улирлын температур 1.39 0C-аар дулаарсан байна.
Харин 1961 оноос хойш сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Завхан аймгийн нийт нутгаар агаарын температур 1.49-2.46 0C градусаар дулаарсан.
Тухайлбал, Улиастай өртөөнд
1.53 0C, Дөрвөлжин өртөөнд 1.56 0C, Тосонцэнгэл өртөөнд 2.43 0C дулаарсан байна. Ялангуяа Идэр, Тэсийн голын сав нутгаар дулааралт эрчимтэй
явагдаж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна гэж Завхан аймгийн Цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлэв.