"Атлетик"-ийн хөлбөмбөгчид Испанийн цомыг өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-07 08:01:39

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 7 /РИА Новости/.  Бильбао хотын “Атлетик” баг “Мальорка”-г финалын тоглолтод хожсоноор сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаагаа Испанийн хөл бөмбөгийн цомыг хүртлээ.


Севилья хотод болсон тоглолтын үндсэн ба нэмэлт цаг 1:1 харьцаагаар дууссан байна. “Атлетик”-ийн Ойан Сансет 50 дахь минутанд, “Мальорка” багийн Даниель Родригес 21 дэх минутанд гоол оруулжээ. Ингээд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад Баскийн клубын хөлбөмбөгчид 4:2 харьцаагаар хожсон байна.


“Атлетик” клуб түүхэндээ 24 удаа Испанийн цомыг хүртэж байсан бөгөөд хамгийн сүүлд 1983/84 оны улиралд аваргалж байсан юм. Үүнээс хойш зургаан удаа финалд шалгарсан боловч цомыг хүртэж чадаагүй байна.


Харин “Мальорка” клуб түүхэндээ 4 удаа Испанийн цомын эзэн болж байсан бөгөөд энэ удаад 2003 оноос хойш анх удаа финалд шалгарлаа. Тухайн үед тус клуб "Рекреативо"-г 3:0 харьцаагаар ялж, аваргын цомыг өргөж байв.


“Атлетик”-чууд Испанийн цомыг хүртсэн тоогоор “Барселона”-гийн /31 удаа/ дараа хоёрдугаарт ордог бөгөөд Мадридын “Реал” клуб /20 удаа/ гуравдугаарт бичигдэж байна. 

Связанные новости