Улаанбаатарт 6-8 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-10-04 07:17:30

  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх газар, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно.

Салхи баруун болон говийн аймгуудаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говь болон Говийн аймгуудын өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна. 

Связанные новости