ДОРНОГОВЬ: Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт суманд цас оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс үзэхэд, өнөөдөр 15.00 цагийн байдлаар Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт суманд цас оржээ.
Харин Иххэт
суманд цасан шуурга шуурч, Мандах, Замын-Үүд сумаас бусад сумын нутгаар салхи
15-20м/с хүрч, нутгийн төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, цаг агаарын
аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Харин шуурганы хүч оройдоо намдана хэмээн мэргэжлийн байгууллагын мэдээлэлд дурдсан байна.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar