Энэтхэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх иргэдэд хандаж зөвлөмж гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2024-02-22 11:33:01

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд хамрагдахаар төлөвлөж байгаа иргэдэд хандаж ГХЯ-наас дараах хуулийн заалтад анхаарал хандуулахыг зөвлөж байна.


БНЭУ-ын “Хүний эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай” 1994 оны хуулийн 9(1А) хэсэг: 

Зүйл 9(1A): Хэрэв донор нь эрхтэн хүлээн авагч өвчтөний ойрын хамаатан биш тохиолдолд донорыг нас барахаас нь өмнө түүний эрхтэн, эд эс эсвэл хоёулыг нь шилжүүлэн суулгахыг хориглоно.

(1A) Хэрэв донор эсвэл өвчтөний аль нэг нь гадаадын иргэн бол хүний эрхтэн, эд эс эсвэл хоёулыг нь шилжүүлэн суулгах тохиолдолд холбогдох байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Хэрэв эрхтэн хүлээн авагч нь гадаадын иргэн, донор нь Энэтхэг Улсын иргэн бөгөөд ойр дотнын төрөл садны холбоогүй тохиолдолд уг хагалгаанд холбогдох байгууллагаас зөвшөөрөл олгохгүй.


Санал болгож буй хандивлагч болон хүлээн авагч нь гадаадын иргэн бол:

(a) Тухайн гадаадын иргэн Энэтхэг Улсад суугаа өөрийн орны Дипломат төлөөлөгчийн газрын ахлах албан тушаалтнаар хандивлагч болон хүлээн авагч хоорондын төрөл садны харилцааг 21 дүгээр маягтын дагуу (https://notto.mohfw.gov.in/download-forms.htm) гэрчлүүлэх ёстой. Хэрэв тухайн улсын ДТГ Энэтхэг Улсад байдаггүй тохиолдолд тухайн улсын Засгийн газар ижил төрлийн бичгийг өөрийн иргэндээ олгосон байх шаардлагатай.

(b) Зөвшөөрлийн хороо нь гадаадын иргэнд (ойр дотнын төрөл төрөгсөд) эрхтэн, эд эс шилжүүлж буй Энэтхэг Улсын иргэн болон энэтхэг гаралтай гадаадын иргэний хэргийг илүү нарийвчлан шалгах болно. Энэтхэг Улсын иргэн өөрийн ойр дотнын хамаатан болох гадаадын иргэнд эрхтэн шилжүүлэх тохиолдол дээрх заалтад хамаарахгүй.


Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Хүний эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай” 1994 оны хуулийн 19 дүгээр бүлэгт хүний эрхтэн, эд эс худалдсан, худалдаж авсан тохиолдолд ногдуулах ялын хэмжээг заасан байдаг. Мөн тухайн бүлэгт эд эрхтнийг хандивлах, мөнгөөр авах, мөнгө амлах болон санал болгохыг хориглосон аж. Дээр дурдсан хуулийн хуулбарыг https://notto.mohfw.gov.in цахим хуудаснаас авах боломжтой.

Связанные новости