Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг Турк улс эцэслэн баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-26 09:32:04

АНКАРА, 2024 оны нэгдүгээр сарын 26 /Anadolu/. Швед улсыг Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-д элсүүлэх тухай парламентын шийдвэрийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баталлаа. 


Р.Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэх тухай ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурж, холбогдох протоколыг батлав гэж Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. 


Шведийн Хаант Улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон батлах тухай хууль Туркийн “Албан ёсны товхимол”-д пүрэв гарагт нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болжээ. 


Ийнхүү 2022 оны долоодугаар сарын 5-нд Брюссель хотноо гарын үсэг зурсан “Шведийн Хаант Улсыг НАТО-д элсүүлэх тухай протокол” эцэслэн батлагдлаа.


Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон Турк улсын гаргасан шийдвэрийг сайшааж, эл үйл явдлыг "НАТО-гийн бүрэн эрхт гишүүн болох замын шийдвэрлэх үе шат" гэж мэдэгджээ. 

Связанные новости