AFCON-2024: Кот д’Ивуарын шигшээ баг шөвгийн 16-д шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Кот-д'Ивуарчууд хасагдах шатанд шалгарсны дараа олон мянган хүн
гудамжинд гарч, шигшээ багаа
магтан дуулж, бүжиглэжээ.
А хэсэгт Экваторын Гвиней ба Нигерийн ард бичигдэж байсан Кот д’Ивуарын баг гуравдугаар байрт
шалгарсан дөрвөн шилдэг багийн тоонд багтана гэсэн найдлага тээн сүүлийн өдрийн E, F хэсгийн тоглолтуудын дүнг
хүлээж байв.
Кот д’Ивуарчууд Экваторын Гвинейн хөлбөмбөгчдөд 4:0 харьцаагаар хожигдсоны дараа Кот д’Ивуарын шигшээ багийн дасгалжуулагч Жан-Луи Гассетийг даваа гарагт ажлаас нь чөлөөлж, түүний оронд шигшээ багийн тоглогч асан, туслах дасгалжуулагч Эмерсе Фаег томилсон байна.
Ирэх даваа гарагт кот-д'Ивуарчууд аваргын цомоо хамгаалахаар ирсэн Сенегалын багтай учраа таарчээ.