Тайванийн сонгуулийн дүн гарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТАЙБЭЙ, 2024 оны
нэгдүгээр сарын 14 /Xinhua/. Тайванийн засаг захиргааны тэргүүн болон хууль тогтоох байгууллагыг сонгох сонгууль бямба
гарагт боллоо.
Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лай Чиндэ болон түүний хамтрагч Сьяу Бикхим нар засаг захиргааны удирдлагын
сонгуульд ялжээ.
Харин арлын
113 суудалтай хууль тогтоох байгууллагын сонгуульд Хятадын Гоминдан нам 52
суудал, Ардчилсан дэвшилтэт нам
51 суудал, Тайванийн Ардын нам найман суудал тус тус авсан байна. Үлдсэн хоёр суудалд бие даан нэр дэвшигчид сонгогджээ.