Чингис хааны өв, уламжлалын талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭМонгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал, Энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 28-29-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
Эрдэм шинжилгээний хурлаар “Чингис хааны тухай уламжлалт ойлголт”, “Чингис хаан болон орчин үеийн Монголчуудын нийтлэг байдал”, “Буддын шашны цар хүрээ болон энэтхэгийн соёл” зэрэг сэдвээр хоёр орны 17 орны эрдэмтэн судлаач илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Уг хурлыг ГХЯ, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл, Улаанбаатар дахь Энэтхэгийн ЭСЯ, МУИС, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл, иргэншлийн дээд сургууль хамтран зохион байгуулах юм.
Ч.Ариунболд