Газын зурвасын асуудлаарх санал хураалт дахин хойшилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-22 15:17:23

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ХАМАС, Израилын хоорондох дайны асуудлаарх тогтоолын санал хураалтыг дөрөв дэх удаагаа хойшлууллаа. 


Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, тогтоолын төслийг боловсруулах явцад АНУ хэд хэдэн саналыг эсэргүүцсэн байна. Гэсэн хэдий ч тус улс төслийг одоогийн хэлбэрээр нь дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгдсэн боловч санал хураалтыг баасан гараг хүртэл хойшлуулжээ. Тодруулбал, хэд хэдэн улсын байнгын төлөөлөгчид Засгийн газартайгаа зөвлөлдөх шаардлагатай болсон байна. 


Олон хоног саатсаны эцэст боловсруулсан хамгийн сүүлчийн төсөлд хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй, саадгүй нэвтрүүлэх чиглэлд яаралтай арга хэмжээ авах, мөн байлдааны ажиллагааг удаан хугацаанд зогсоох нөхцөлийг бүрдүүлэх уриалгыг багтаажээ.


Энэ нь АНУ, АНЭУ, Египетийн оролцоотой эрчимтэй хэлэлцээ хийсний дүнд боловсруулсан төсөл бөгөөд байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох уриалгыг оруулсангүй.

Связанные новости