Есдүгээр сарын 26-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.30 цагт Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Шүүгчийн сонгон шалгаруулалт" сэдвээр мэдээлэл хийнэ.
11.00 цагт НЗДТГ-ын А танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.40 цагт ДЦС3-ын баруун хойд талд Яармагийн гүүрнээс ДЦС3-ын баруун талаар Ажилчны гудамжтай холбож барьсан шинэ авто замыг ашиглалтад хүлээж авах ёслол болно.
12.00 цагт Олимпийн мөнгөн медальт Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн Цагаан хадаг киноны хэвлэлийн хурал Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Кастл”-д болно.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр мэдээлэл хийнэ.
18.00 цагт "Туушин" зочид буудалд "Гамшгийн эрсдлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе" олон улсын уриалгад гарын үсэг зурах ёслол болно.