“Долоогийн бүлэг”-ийн цахим дээд хэмжээний уулзалт болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио “Долоогийн бүлэг”-ийн цахим дээд хэмжээний уулзалтыг лхагва гаргийн орой зохион байгуулна. Энэ онд тус бүлгийг даргалж буй Япон улсын зохион байгуулах сүүлийн уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцох ажээ.
“Долоогийн
бүлэг”-ийн удирдагчид Украины дайн, мөн Израил, ХАМАС бүлэглэлийн хоорондын мөргөлдөөний талаар хэлэлцэх төлөвтэй байна гэж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Түүнчлэн хиймэл оюун ухааны талаарх олон улсын дүрэм журам мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтана гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. К.Фүмио энэ оны тавдугаар сард Хирошима хотод “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, В.Зеленский уг уулзалтад биечлэн оролцсон юм.
“Долоогийн
бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Их Британи, Канад, Франц, Герман,
Итали, Япон, АНУ, Европын Холбоо багтдаг. Итали улс ирэх онд тус бүлгийг даргална.
Связанные новости


