Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /Xinhua/. Хятад улс 11 дүгээр сарын 29-ний лхагва гарагт Палестин-Израилын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дээд түвшний хурлыг зохион байгуулахаар болжээ.
Тус хурлыг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И даргалах бөгөөд тэрбээр ойрын үед Нью-Йоркт очно гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Хятад улс энэ сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж байгаа юм.