ШШГЕГ-ын ажилтан, Уртын дууны уралдаанд тэргүүн байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-22 12:09:48

ШШГЕГ-ын Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн, ахмад Э.Болормаа уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааны Тэргүүн байрын шагнал хүртсэн байна.

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, фукуокагийн Азийн соёлын шагналт, Зууны манлай уртын дууч, профессор Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдаанд  200 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм. Тэрхүү уралдаанд ШШГЕГ-ын соёл урлаг хариуцсан мэргэжилтэн, ахмад, СТА,  уртын дуучин Э.Болормаа “Тэргүүн” байрын шагнал хүртэв. Түүнд ШШГЕГ-ын удирдлага  болон хамт олон нь баяр хргэж талархал илэрхийлсэн байна.

Ж.Батсайхан

 

Связанные новости